DV-2027 Pre Registration/ Eligibility Pre-Check
Эрхэм харилцагч та энэхүү мэдүүлгийг илгээхийн өмнө ..... өөрийн мэдлэгийг баталгаажуулан манай вебсайтад нийтэлсэн DV-2027 бүртгэлтэй холбоотой бичвэртэй танилцаж суурь мэдлэгтэй болоорой.
Үйлчилгээний тухай
MIRA GLOBAL EDUCATION нь DV LOTTERY бүртгэлийн мэдээлэл бөглөх болон бүртгэлийн үйл явцад туслах үйлчилгээ үзүүлнэ. Өөрөө бүртгэлээ бөглөхөд хүндрэлтэй байгаа хүмүүст зориулсан энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү.
Албан ёсны бүртгэл
DV-2027 бүртгэлийн систем албан ёсоор эхлэх үед
Албан ёсны DV системд таны мэдээллийг хянаж, маягтыг бөглөн илгээх
Тухайн бүртгэлд хамаарах $1 улсын хураамж төлөх
Бүртгэл амжилттай дуусмагц таны Confirmation Number-ийг шууд хүлээлгэн өгөх
ГЭР БҮЛ: Мэдүүлгийг насанд хүрсэн хүн тус бүрт хийх шаардлагатай ба насанд хүрээгүй, хүнтэй гэрлээгүй хүүхдүүд аав ээжийнхээ мэдүүлэгт хамт орох буюу тусдаа мэдүүлэг бөглөх шаардлагагүй.
Бидний амлахгүй зүйлс
Бид үйлчлүүлэгчиддээ мэдээ мэдээлэл, хариуцлага зэргийг ил тод байлгахыг чухалчилдаг.
Таныг сугалаанд сонгогдоно гэж амлахгүй. DV сонголт компьютерийн санамсаргүй сонголтоор хийгддэг журамтай.
Таны бүртгэлийг "илүү хүчтэй" болгон үр дүнд нөлөөлөх боломжгүй. Үйлчилгээ авах нь сонгогдох магадлалыг нэмэгдүүлэхгүй.
Таны Confirmation Number-ийг барьцаалахгүй. Бүртгэл дуусмагц Confirmation Number-ийг таньд шууд хүлээлгэн өгч та албан эх сурвалжаас өөрөө хянах боломжтой байх болно.
Тус үйлчилгээний хүрээнд виз цагаачлалын хууль эрх зүйн болоод ямар нэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээ хамаарахгүй.
DV хөтөлбөр амжилттай бүртгүүлсэн нь сугалаанд сонгогдох, цагаачлалын виз авах эсвэл АНУ-ын байнгын оршин суух эрх авах баталгаа болохгүй.
Бүртгэлээ хэрхэн баталгаажуулах вэ?
Энэхүү мэдүүлгийг бөглөж илгээснээр бүртгэл автоматаар баталгаажихгүй болно.
Үйлчилгээний төлбөр болох 60,000₮ ийг дараах зааврын дагуу гүйцэтгэн бидэнд мэдэгдээрэй
1. Банкны шилжүүлгээр
Банк: Төрийн Банк
Данс: 340701712801 /MNT/
IBAN: 450034
Данс эзэмшигч: Отгонцэцэг Батсайхан
Гүйлгээний утга: Энэхүү бүртгэлд оруулсан өөрийн нэрийг заавал бичнэ үү. Гэр бүлийн хүнтэйгээ бүртгүүлэх бол тус тусдаа форм бөглөх ба төлбөрөө хамтатган хийж, хоёр нэр бичихээ мартуузай
Энэхүү форм нь үйлчилгээний хүсэлт авах зориулалттай бөгөөд албан ёсны DV бүртгэл биш юм. Үйлчилгээ нь сугалаанд сонгогдох баталгаа болохгүй.